Өрөнд орсон Христэд итгэгчдийн тухай Библи юу гэж хэлдэг вэ? Хүнээс мөнгө зээлэх, зээлүүлэх нь буруу юу?




Асуулт: Өрөнд орсон Христэд итгэгчдийн тухай Библи юу гэж хэлдэг вэ? Хүнээс мөнгө зээлэх, зээлүүлэх нь буруу юу?

Хариулт:
Ром 13:8-д Паулын хэлсэн “хайраас өөр ямар ч өргүй бай” гэсэн захиас нь төлөгдөөгүй ямар ч төрлийн өр байсан Бурхан дургүй болохыг харуулсан хүчтэй сануулга болдог (мөн Дуулал 37:21-с харж болно). Үүний хажуугаар Библи өрийн янз бүрийн хэлбэрийн эсрэг шууд хориглон тушаасан заалт байдаггүй. Өрийн тавихын эсрэг анхааруулж, өр тавихгүй байх явдлыг магтан сайшаадаг боловч Библи өрийг шууд хориглоогүй. Библи өрөнд баригдсан хүмүүсийг завшиж байгаа зээлдүүлэгчдийг хатуу үгээр яллан буруушаадаг боловч өр тавигчыг ялладаггүй.

Зарим хүмүүс зээл тавигчдаас ямар нэг хүү, хүүгийн хүү шаардаж болохгүй гэж хатуу маргадаг боловч Библи дээр хэд хэдэн удаа зээлсэн мөнгөнөөс тохирсон хүү авахыг дэмжсэн утгатай өгүүлснийг харж болно (Сургаалт үгс 28:8; Maтай 25:27). Эртний Израилийн Хуулинд нэг төрлийн зээлэнд хүү шаардахыг хатуу хориглосон байдаг. Тэр нь хүний нөхцөл байдлыг дордуулж, ядууруулсан тохиолдол (Левит 25:35-38). Энэ хууль нийгмийн хувьд, санхүүгийн болон сүнслэг байдлын хувьд ч чухал хэрэгжүүлэлттэй байсан. Үүнээс хоёр жишээ татан дурьдах нь илүү их ач холбогдолтой. Нэгдүгээрт, энэ хууль үнэхээр ядуу хүмүүст тусалж байсан бөгөөд тэдний нөхцөл байдлыг улам дордуулахыг хүсээгүй. Ядууралд унах нь хангалттай муу төдийгүй бусдаас энэ талаараа тусламж эрнэ гэдэг өөрийгөө дорд оруулж байгаа ичгүүртэй хэрэг. Гэвч хэрвээ тухайн хүнээс өрөө шаардаад зогсохгүй дээр хүүг нь улам нэмэх тохиолдолд энэ дорд нөхцөл байдлыг улам бэрхшээлтэй хэцүү болгож байна гэсэн үг.

Хоёрдугаарт, уг хууль маш чухал сүнслэг сургамжыг заадаг. Зээлдүүлэгчийн хувьд хүүгээсээ татгалзах тохиолдолд ядуу хүнд энэрэл үзүүлж байна гэсэн үг. Хэдийгээр зээл өгсөн боловч тухайн хүн мөнгөнөөсөө ашиг авах боломжоо алдаж байна. Энэ нь бас Бурхан Өөрийн энэрэл нигүүлслээ үзүүлэхдээ Өөрийн ард түмэнд үзүүлсэн нигүүлслийн төлөө “хүү” шаарддаггүй болохыг илэрхийлж буй мэдэгдэхүйц арга зам болдог. Яг л Бурхан Израильчуудыг Египетэд ямар ч зоосгүй боолчууд байхад Өөрийн энэрэл нигүүлслээ үзүүлэн гаргаж авчирч, тэдэнд өөрсдийнх нь газар нутгийг өгсөн (Левит 25:38) шигээ тэднээс яг л ийм адилхан сайхан сэтгэлийг өөрсдийнхөө дундах ядуу хүмүүст үзүүлэхийг хүсч байгааг харж болно.

Христэд итгэгчид ч үүнтэй адил нөхцөл байдалд байгаа. Христийн амьдрал, үхэл, дахин амилалт нь бидний гэм нүглийн өрийг Бурханд төлсөн. Одоо бид боломжтой байгаа дээрээ хэрэгцээтэй хүмүүст, ялангуяа хамтдаа итгэж байгаа итгэгч хүмүүст тусалж, тэдний нөхцөл байдлыг бүр дордуулахгүй тусалж болох зээлийг өгч болох юм. Есүс хоёр мөнгө зээлдэгчтэй холбоотой, тэдний энэрэл уучлалд хэрхэн хандаж байгааг харуулсан дээрх сургамжтай адил сургаалт зүйрлэлийг хэлж өгсөн (Maтай 18:23-35).

Дахин хэлэхэд Библид мөнгө зээлэх явдлыг урамшуулсан эсвэл хориглосон шууд илэрхийлэл байхгүй. Харин Библийн дагуух мэргэн ухаан бидэнд өрөнд унана гэдэг сайхан санаа биш гэдгийг ихэвчлэн зааж сургадаг. Өр гэдэг ер нь биднийг зээлдэгч хүнээс хамааралтай боол болгон хувиргах хандлагатай байдаг. Үүний хажуугаар зарим нөхцөл байдалд өр тавина гэдэг “зайлшгүй хийх хэрэгтэй эрсдэл” байх нь бий. Ямар ч байсан мөнгийг ухаалгаар зохицуулах гэж байгаа тохиолдолд, бас өрийн төлбөр нь эргэн төлөгдөх боломжтой гэдгийг тооцоолсон тохиолдолд Христэд итгэгчид санхүүгийн өрийн ачаа үүрч болох юм. Гэхдээ энэ зайлшгүй хэрэгцээтэй байх хэрэгтэй.



Монгол хэл дээрх сайт руу буцах



Өрөнд орсон Христэд итгэгчдийн тухай Библи юу гэж хэлдэг вэ? Хүнээс мөнгө зээлэх, зээлүүлэх нь буруу юу?