Каины эхнэр хэн байсан бэ? Каины эхнэр түүний эгч байсан уу?




Асуулт: Каины эхнэр хэн байсан бэ? Каины эхнэр түүний эгч байсан уу?

Хариулт:
Библи Каины эхнэр хэн байсан талаар тодорхой хэлдэггүй. Ганц боломжтой хариулт нь Каины эхнэр түүний эгч юмуу үеэл эсвэл үеэл эгч нь байж мэдэх юм. Каин Абелийг хэдэн настай байхдаа алсан тухай бичээгүй(Эхлэл 4:8). Тэд хоёулаа малчин байсныг бодоход тэд аль хэдийн насанд хүрчихсэн, магадгүй өөрсдийн гэсэн гэр бүлтэй болсон байсан бизээ. Адам Ева хоёр ч гэсэн Абел алагдах үед энэ Каин, Абел хоёроос илүү олон хүүхэдтэй байсан нь тодорхой. Түүний дараа ч тэд олон хүүхдүүдтэй болсон гэсэн байдаг(Эхлэл 5:4). Гол асуудал нь Каин Абелийг алсныхаа дараа өөрийнх нь амь насанд аюул учирна гэж айсан(Эхлэл 4:14). Энэ нь тэр үед Адам Ева хоёрын дундаас бусад олон хүүхдүүд, ач, гуч, зээ нар төрчихсөн өнөр өтгөн байсан гэдгийг гэрчилж болох талтай. Каины эхнэр(Эхлэл 4:17) Адам Ева хоёрын охин эсвэл ач охин байж таарна.

Адам Ева хоёр хамгийн анхны энэ дэлхий дээр оршигч хүмүүс байсан бөгөөд түүний хүүхдүүд хоорондоо суухаас өөр сонголт байхгүй гэдэг нь тодорхой. Бурхан гэр бүлийн дундах гэрлэлтийг нэлээд хожуу хүртэл хориглоогүй. Дараа нь дэлхий дээр хангалттай хүмүүс бий болж цаашид нэг гэр бүлийн хүмүүсийн дундах гэрлэлт хэрэгцээгүй болсон байдаг(Левит 18:6-18). Хүүхдүүдийн генийн хомсдолтой байдалд хүргэдэг цус ойртолтын шалтгаан нь хоёр хүн хоорондоо адил генитэй байхаас хамаардаг байна(ах эгч нар байх гэх мэт). Түүнчлэн эцэг эх нь хоёулаа мөн иймэрхүү байдлаар генийн хомсдолтой байдлаас төрсөн бол хүүхэд мөн ийм төрөх илүү магадлалтай. Хэдийгээр өөр гэр бүлээс гаралтай хүмүүс хүүхэдтэй боллоо ч тэр эцэг эх нь мөн л генийн хомсдолтой байх болно. Ингэж хүний генийн код хэдэн зууны турш улам илүү их “бохирдож”, генийн хомсдол үеэс үед олшрон, үржиж дамжин ирсэн байна. Адам Ева хоёрт ямар ч генийн хомсдол байгаагүй боловч тэдний үр хүүхдүүдийн эхний үеийнхнээс эхэлсэн бөгөөд тэдгээр хүмүүсийн эрүүл мэндийн чанар одоогийн биднийхээс хамаагүй илүү дээр байсан нь мэдээжийн хэрэг. Адам Евагийн хүүхдүүдэд генийн хомсдол байсан бол маш бага байсан. Үүний үр дүнд тэднийг хоорондоо суухад зүгээр байсан. Магадгүй Каины эхнэр нь түүний эгч нь байсан гэдэг нь аймшигтай, бохир заваан зүйл мэт санагдаж болох юм. Эхэнд Бурхан нэг эрэгтэй, нэг эмэгтэйгээр эхэлснээс хойш түүний дараагийн үеийнхэн хоорондоо гэрлэхээс өөр ямар ч сонголтгүй байсан.



Монгол хэл дээрх сайт руу буцах



Каины эхнэр хэн байсан бэ? Каины эхнэр түүний эгч байсан уу?