Есүс Христийн арван хоёр (12) дагалдагчид буюу элч нар гэж ямар хүмүүс байсан бэ?




Асуулт: Есүс Христийн арван хоёр (12) дагалдагчид буюу элч нар гэж ямар хүмүүс байсан бэ?

Хариулт:
“Дагалдагч” гэдэг үг нь суралцагч эсвэл дагалдан явагсад гэсэн утгыг илэрхийлдэг. “Элч” гэдэг үг нь “илгээгдсэн нэгэн” гэж илэрхийлэгддэг. Есүсийг энэ дэлхийд амьдарч байх үед Түүний арван хоёр дагалдагсад нь шавь нар буюу дагалдагчид гэж дуудагддаг байсан. Арван хоёр дагалдагч Есүс Христийг дагаж, Түүнээс суралцан, Түүгээр дасгалжуулагдсан. Өөрийн дахин амлалт болон өргөгдөлтийнхөө дараа Есүс дагалдагчдаа Түүнийг нүдэн гэрчүүд байхаар илгээсэн (Maтай 28:18-20; Үйлс 1:8). Тэр үед тэднийг арван хоёр элч нар гэж илэрхийлж эхэлсэн байдаг. Гэвч Есүс энэ дэлхий дээр байх үед ч гэсэн “дагалдагчид” болон “элч нар” гэсэн нэр томъёо нь зарим тохиолдолд ээлжлэн нэрлэгдсэн байдаг.

Анхны арван хоёр дагалдагчдыг Матай 10:2-4д жагсаан бичсэн байдаг. “Арван хоёр элч нарын нэрс нь ийм ажгуу. Эхлээд Петр гэгддэг Симон, түүний дүү Андрей, Зебедеен хүү Иаков, түүний дүү Иохан, Филип, Бартоломай, Томас, татвар хураагч Матай, Алфайн хүү Иаков, Таддай, Зеалотын Симон болон Искариотын, Есүсээс урвасан Иудас болой.” Библи мөн арван хоёр дагалдагчдыг Марк 3:16-19 болон Лук 6:13-16 ишлэлүүд дээр дурьдсан. Эдгээр гурван багц ишлэлүүдийг харьцуулж харах юм бол нэрсүүдийн хооронд бага зэргийн ялгаа ажиглагддаг. Таддайг “Иаковын хүү Иудас” (Лук 6:16) гэж дуудсан нь харагдана. Зеалотын Симон бас Канын Симон (Mарк 3:18) гэдэг нэрээр дуудагдсан. Есүсээс урвасан Искариотын Иудасын оронд Маттиасыг арван хоёрын элчийн нэг болгосон (Үйлс 1:20-26 хар). Зарим Библийн багш нар Маттиасыг “алдаатай” элч бөгөөд Искариотын Иудасын оронд арван хоёр дахь элч Паул “жинхэнэ” байж чадсан гэж итгэдэг.

Арван хоёр дагалдагчид бол ер бусын байдлаар Бурханд хэрэглэгдсэн жирийн эрчүүд байсан. Арван хоёрын дунд загасчид, татвар хураагч, бас хувьсгалч ч байв. Есүс Христийг дагаж байсан эдгээр арван хоёр эрчүүд байнгын алдаа зөрчил, тэмцэл, бас эргэлзээнд байсныг Сайн мэдээний бичээсүүд тодорхой тэмдэглэн үлдээсэн. Есүсийн дахин амилалт болон тэнгэрт өргөгдөлтийг нүдээрээ үзэж гэрч болсоных нь дараа Ариун Сүнс дагалдагчдыг Бурханы хүчирхэг эрчүүд болгон хувиргаж, тэд дэлхийг орвонгоор эргүүлсэн (Үйлс 17:6). Энэ өөрчлөлт нь юу байв? Арван хоёр дагалдагчид “Есүстэй хамт” байх болсон (Үйлс 4:13). Бидний тухай яг л адил ингэж хэлэгдэх байх!



Монгол хэл дээрх сайт руу буцах



Есүс Христийн арван хоёр (12) дагалдагчид буюу элч нар гэж ямар хүмүүс байсан бэ?